Нохойн олон улсын тэмцээн Монголд болно.

access_time 2024-05-09 08:07

 Хорватын нийслэлд болсон  “World dog show 2024” тэмцээнд, монгол банхар өрсөлдөн тэргүүн байр эзлэлээ.  Тус тэмцээнд 98 улсын 376 үүлдрийн 18 350 нохой оролцсон. Монголоос Хангарьд 18 үүлдрийн нохдоос тэргүүн байр эзэлж, цомын эзэн болсон. Харин Гүен, Толигор нэртэй ноход Хорватын аварга болжээ. Монголоос оролцогсод уламжлалт соёлын  нэг монгол гэрээ барьж, эзэд нь үндэснийхээ хувцсыг өмсөн, монгол эрчүүдийн эдлэл хэрэглэлийг зүүж, банхрынхаа түүхийг дэлгэн ярьсан нь  нохой сонирхогчдын анхаарлыг  татжээ.  “Mongol nomad 2024” нохойн олон улсын тэмцээнийг Улаанбаатар хотноо ирэх сарын 14-16-нд зохион байгуулна. 

Шинэ мэдээ