Төрийн жинхэнэ албаны шалгалтанд бэлтгэж байна

access_time 2018-06-21 16:49

Төрийн жинхэнэ албанд орж ажиллах эрэлт хэрэгцээ өсөн нэмэгдэхийн зэрэгцээ шаардлага нь улам өндөрсөж байгаа энэ үед хүмүүс чанартай сургалтын байгууллагыг эрэлхийлдэг болжээ. Мөн Хуульчийн сонгон шалгаруулалтад бэлтгэдэг сургалтын байгууллага ч бараг байдаггүй бололтой . Бид нилээд сурвалжилсаны эцэст ийм үйл ажиллагаа эрхэлдэг “Мэргэн түшээ” сургалтын төвийг олсон юм.Ийнхүү тус төвийн тэргүүн Н.Чадраабал гуайтай уулзаж хийсэн ярилцлагаа та бүхэнтэй хуваалцаж байна.Тэрээр хуульч мэргэжилтэй 25 жил шүүгч,шүүхийн даргаар ажиллаж 13 жил Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүний алба хашсаны дотор 9 жил Төрийн албаны шалгалтын төв комиссыг толгойлон 1995 оноос хойш энэ чиглэлээр мэргэшсэн туршлагатай, Монгол улсын гавьяат хуульч  хүн юм. Монголын төрийн захиргааны хамгийн өндөр зэрэг дэв болох “Тэргүүн зэргийн Тэргүүн түшмэл”-ийн зэрэг олгосон Улсынхаа Ерөнхийлөгчийн гарын үсэгтэй 01 тоот үнэмлэхийг эзэмшдэг энэ эрхэм 1997 оноос хойш “Шударга Төрийн Төлөө” Төрийн бус байгууллага байгуулж дэргэдээ “Мэргэн түшээ” сургалтын төв ажиллуулж байгаа ажээ
Асуулт: Та сургалтын төвийнхөө үйл ажиллагааны талаар товч танилцуулна уу?.
Хариулт: Амьдралын туршлага ажлын мэдлэгээ бусдад түгээж Монгол төрийн боловсон хүчнийг бэлтгэхэд хувь нэмэр оруулах зорилгоор 2009 оноос Төрийн бус байгууллагаа түшиглэн “Мэргэн түшээ” сургалтын төвийг байгуулан ажиллаж байна.Манай сургалтын төв үндсэн 3 чиглэлээр сургалт зохион байгуулдаг.
Үүнд: Нэгдүгээрт: Төрийн байгууллагуудад ажиллаж буй албан хаагчдыг чадавхижуулах чиглэлээр захиалгат сургалт явуулдаг. Өөрөөр хэлбэл төрийн байгууллагууд хэрэгцээндээ тулгуурлан манай төвд хандсанаар бид лекцийн хэлбэрээр сургалт хийнэ.
Хоёрдугаарт: Төрийн албаны мэргэшлийн шалгалтад бэлтгэгчдэд зориулсан
3 үндсэн сургалттай. Тухайлбал:
2.1. Төрийн жинхэнэ албанд анх орох хүмүүст зориулсан.
2.2. Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд өрсөлдөх хүмүүст зориулсан.
2.3. Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтаны шалгаруулалтанд бэлтгэгчдэд зориулсан сургалтуудыг тус тус зохион явуулдаг.
Гуравдугаарт: Хуульчийн сонгон шалгаруулалтанд бэлтгэгчдэд зориулсан сургалтыг 2014 оноос хойш явуулж байна.
Мөн Захиргаа, иргэн, эрүүгийн хэрэг шийдвэрлэх бодлого бодох аргачилсан сургалт явуулдаг.
Асуулт. Төрийн албаны мэргэжлийн сонгон шалгаруулалтанд бэлтгэгчдэд зориулсан сургалт явуулна гэсэн зар суртачилгаа гадуур их явах юм. Тэдгээрээс танайх юугаараа онцлогтой сургалтын төв вэ?
Хариулт. Бид энэ чиглэлээр улсдаа анхдагч. Тийм ч учраас 7 жилийн туршлага хуримтлуулсаны гадна эрх бүхий байгууллагын хууль ёсны зөвшөөрөлтэй. Дижитал хичээлийн сэдэв , программаа Оюуны Өмчийн Улсын Бүртгэлийн Газраар баталгаажуулсан. Мөн боловсронгуй болгож бэлтгэсэн гарын авлагатай,8 цагийн лекцийн хичээлтэй, сорилын хураамж, ур чадварын болон ярилцлагын шалгалтуудаар чиглэл өгдөг иж бүрэн сургалттай. Өнөөдөр Монголын төрд ажиллаж байгаа олон зуун төрийн албан хаагчид биднээр хөтлүүлж төрийн албанд орсон юм. Тиймээс бидний үйл ажиллагаа түмэндээ танигдсан хаана ч нүүр баатар. Та бүхэн манай test.shudargatur.mn сайтад ороод бусад мэдээллийг үзээрэй. Ер нь гудамж талбайд наасан сургалтын зарын цаана хууль ёсны зөвшөөрөлгүй орлого хайсан хүмүүс л байгаа даа. Зарим нэг нь бүр гар утсанд сургалтын гарын авлагаас баахан алдаатай тест оруулчихаад түүнийгээ сургалтын материал болгоод зарж байгаа ч харагддаг. Ийм сургалтууд анги дүүргэлт гэж баахан хүн цуглуулаад төлбөрөө байнга өсгөж байдаг бол бид ганц хүн байсан ч сургаж өгдөг. Мөн анх байгуулагдсан цагаасаа хойш төлбөрөө нэмээгүй. Манай төвийн сургалт нь танхимын,онлайн /зайны/,вакум,цагийн сургалт гэсэн 4 үндсэн хэлбэртэй.Гар утсандаа апплейкшн суулгаж хуульчийн сонгон шалгаруулалт, төрйин албаны шалгалтанд бэлтгэх боломжтой. Үүгээрээ бусад сургалтаас онцлог. Түүнчлэн хуульчийн сонгон шалгаруулалтад бэлтгэх сургалт/ Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс эс тооцвол/манайхаас өөр газар хаана ч явуулдаггүй.
Асуулт: Танай сургалтын чанар үр дүн ямар вэ?
Хариулт: Үүнийг бидний сургалтаар төрийн албанд орсон хүмүүсээс асуувал үнэлгээ нь бодитой гарна байхаа. Сүүлийн жишээг дурьдахад Өнгөрсөн оны 9-р сараас хойш Төрийн албаны мэргэшлийн сонгон шалгаруулалтаар Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдсон Яамны төрийн нарийн бичгийн дарга нар /1-ээс бусад нь/ Агентлагийн дарга нар бүгд манай төвөөр бэлтгэгдсэн юм. Мөн энэ хугацаанд сонгон шалгаруулалтад орж албан тушаалдаа томилогдсон Аймгуудын Тамгийн Газрын дарга нар , Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нарийн Бичгийн дарга нар /Төв аймгийнхаас бусад нь/ цөм манай шавь нар.За ер нь өнөөдөр ч Яамдын газар,хэлтсийн дарга,Улсын нэгдсэн эмнэлэгийн дарга,Сургуулийн захирал,Цэцэрлэгийн эрхлэгч,зэрэг албаны хүмүүс манай төвөөр явцгааж л байна.Эдгээр хүмүүс л манай сургалтын чанар үр дүнг тодорхойлно доо.
Асуулт: Тэгвэл танай сургалтаар ихэвчлэн дарга нар бэлтгэгддэг юм уу?.
Хариулт: Дарга, цэрэгггүй л бэлтгэгдэнэ дээ. Дархан, Эрдэнэт, Баянхонгор, Зүүнхараа, Сэлэнгэ зэрэг аймгуудад удаа дараа явж сургалт хийсний гадна яам, агентлаг төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан болон, төрийн байгууллагуудад төрийн албан хаагчдыг нь олон арваар нь бэлтгэж өгсөн.Сумын соёлын төвийн эрхлэгч, сургуулийн захирал,эмнэлгийн эрхлэгч,дарга нар цэцэрлэгийн эрхлэгч,театр,чуулгын дарга,улсын төв эмнэлгийн дарга,захирал зэрэг хүмүүс манай сургалтын төвөөр дамжиж олноороо албандаа хүрсэн.
Асуулт: Тэгвэл танайх бараг үндэсний хэмжээний сургалт зохион байгуулдаг байх нээ?.
Хариулт: Бид цөөхүүлээ,байр сав жижигхэн болохоор зар тарааж олныг бужигнуулдаггүй. Анги дүүргэлт гэж байхгүй болохоор үндэсний хэрэгцээг хангах түвшинд ажиллах бололцоогүй. Гэвч өнгөрсөн хугацаанд бидний гараар бэлтгэгдэж хоолныхоо захад хүрсэн хүмүүсийг тооцвол хэдэн мянгаар яригдах байхаа.Тэгэхээр эрэлт хэрэгцээтэй сургалттай төв гэж ярих нь зөв болов уу.Зөвхөн сүүлийн 3 сард хийсэн захиалгын сургалтаас дурьдахад л бид Орхон аймгийн нутгийн захиргааны байгууллагын удирдах албан тушаалтнуудад,Уул уурхайн хүнд үйлдвэрийн яам,Эрүүл мэндийн яам,Оюуны өмч улсын бүртгэлийн газар,Хөдөлмөр халамж үйлчилгээний газар зэрэг яам агентлагууд, Баянгол,Чингэлтэй,Сүхбаатар дүүргүүдийн хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн албан хаагчдад сургалт хийсэн. Одоо нийслэлийн өмчийн харилцааны газар болон Баянхонгор,Завхан,Дорноговь зэрэг аймгуудаас сургалт явуулах захиалга аваад байна.
Асуулт: Эдгээр газруудад ямар чиглэлийн сургалт явуулах вэ?.
Хариулт: Эрх бүхий байгууллагын хууль ёсны зөвшөөрөлтэй дижитал хичээлийн сэдэв , программаа Оюуны Өмчийн Улсын Бүртгэлийн газраар баталгаажуулсан тус төв онлайн сургалтаа test.shudargatur.mn цахим хаягаар явуулдаг.
Төрийн албаны мэргэшлийн сонгон шалгаруулалтанд бэлтгэгчдэд зориулсан сургалтыг танхимын,онлайн /зайны/,вакум,цагийн сургалт гэсэн 4 үндсэн хэлбэртэйгээр зохион байгуулдаг. Манай сургалтын төв 2017 оны шинэчилсэн тест, программаар сургалтаа явуулж төрийн албаны мэргэшлийн сонгон шалгаруулалтанд суралцагсадаа бэлтгэж байна. Хуульчийн сонгон шалгаруулалтанд ч суралцагсадаа бэлтгэдэг давуу талтай.Танхимын болон зайны сургалт хосолсон 4 өдрийн сургалт зохион байгуулна. Тухайн захиалагч байгууллага нь пүрэв, баасан гаригуудад ажлаас нь хүмүүсээ чөлөөлж бид хагас, бүтэн сайн өдрүүдэд нь өөрсдөө зав гаргаж 4 өдөрт багтаасан сургалт хийдэг. Энэ сургалтаар 8 цагийн лекцийн хичээлийн зэрэгцээ шалгалтын сорилын хураамж /тест/ бөглүүлж чадварыг нь ахиулж улмаар ямар түвшинд байгааг нь тогтооно. Мөн гарын авлага материалаар хангаж сурах аргыг эзэмшүүлэхээс гадна 10цагийн онлайн эрх өгч тестээ бүрэн эзэмших боломж олгоно. Ийм сургалт хүмүүст цаг, зардал хэмнэсэн зохион байгуулалт сайтай байдгаараа үр дүнтэй.
Мөн Хуульчийн сонгон шалгаруулалт, эрүү, иргэн, захиргааны хэрэг шийдвэрлэх бодлого бодох аргачилсан явуулна. Хуульчийн сонгон шалгаруулалт, Төрийн албаны шалгалт өгөхөөр бэлтгэж байгаа залуустаа зориулж, өөрөө өөрийгөө сорих туршилтын шалгалт өгөх боломжтой онлайн сургалт, сорилын “Мэргэн түшээ” программыг санал болгодог. Төрийн албаны зөвлөлийн шалгалтын тестийн сантай ижил, компьютерт суурилсан сорил тул өөрийгөө шалгаж, мэдлэгээ дээшлүүлэх боломжтой. Мөн гар утсандаа www.test.shudargatur.mn/mobile/ апплейкишн суулгаж төрийн албаны шалгалтанд бэлтгэж болно.
Асуулт: 8 цагийн лекцийн хичээлээр ямар сэдэвүүд ордог юм бол?.
Хариулт: Монгол Улсын Үндсэн хууль, Төрийн Албаны тухай хуулиудаас гол чиглэл өгнө. Монгол Улсын бүрэн эрх тусгаар тогтнол,иргэний эрх, эрх чөлөө. Монголыг төр засгийн зохион байгуулалт, орон нутгийн удирдлага,Үндсэн Хуулийн Цэцийн үйл ажиллагаа, Үндсэн Хуулийг өөрчлөх эрх зүйн зохицуулалт, төрийн алба, албан тушаал түүний ангилал, зарчим, төрийн албанд тавих болзол шаардлага төрийн албан хаагчийн эрх ашгийн хамгаалалт, нийгмийн баталгаа зэрэг сэдвүүд яригдана. Мөн төрийн албаны шалгалтанд хэрхэн бэлтгэх, ямар зүйлд анхаарах, ямар эрх зүйн зохицуулалттай зэргийг ойлгуулахаас гадна шалгалтын чиглэл болох ур чадварын болон ярилцлагын шалгалтуудаар хичээл заана. Хэрэв төрийн байгууллагууд хөтөлбөрт сургалт явуулж байгаа бол уг хөтөлбөрт хамрагдсан сэдвээр хичээл заах,онол практикийн өндөр бэлтгэлтэй багш нар манайд хангалттай байгаа.
Асуулт: Танай сургалтанд хамрагдсан хүмүүст сертификат/гэрчилгээ/ олгодог юм уу?.
Хариулт: Их дээд сургуулиудад онолын мэдлэг олгодог бол манайх дипломын дараах мэргэших сургалт учраас практик чадвар эзэмшүүлэх зориулалттай. Тийм учраас сургалтанд хамрагдсан хүмүүс төрийн хэргийг хөтлөх чадвартай болдог юм. Ингэж чадвар мэдлэгээ дээшлүүлсэн зарим хүмүүст төрийн албанд мэргэших 14 хоногийн сургалтанд амжилттай суралцсаныг нотолж сертификат олгодог. Удирдах албан тушаалтаны сонгон шалгаруулалтад орж буй хүмүүст энэ нь мэргэших чиглэлийн сургалтад хамарсан гэх үндэслэлээр оноо нэмдэг. Тэгэхдээ бид суралцагч бүрт үүнийг олгохгүй. Манай сургалтад хамрагдаад эцэст нь түвшин тогтооход 70 хувиас дээш үзүүлэлт гаргасан хүмүүстээ өгнө. Төрийн Албаны Зөвлөлөөс сонгон шалгаруулалт явуулахдаа 60 асуулттай тестийнхээ 60 хувь буюу 36 асуултаас дээш зөв хариулсан нөхцөлд дараагийн шалгалтад орох босго тавьдаг бол бид 70 хувийн босго давсан хүмүүст сертификат олгодогоороо онцлогтой. Бид суралцагч 1 бүрээ сайн бэлтгэх зорилгоор энэ хөшүүргийг урамшуулал болгон ашигладагаас гадна манай сургалтаар бэлтгэгдсэн хүмүүс шалгалтандаа бүдэрчихээд байвал бид хүн сургаж яах юм бэ?. Тэгэхээр энэ бол хүндээ зориулсан арга хэмжээ болохын зэрэгцээ сургалтынхаа нэр хүнд, чанар үр нөлөөг дээшлүүлэх баталгаа болдог юм.
Асуулт: Та бүхний явуулж буй төрийн албанд мэргэшүүлэх энэ 4 хэлбэрт сургалтын аль нь илүү үр дүнтэй юм бэ?.
Хариулт: Хувь хүний суралцах чадвар,боломжоос л шалтгаална шүү дээ. Жишээ нь зардал, цаг хэмнэж чирэгдэл багатай суралцах хүнд бол Онлайн /зайнаас/ суралцах нь хамгийн үр ашигтай. Гэтэл яг ажлын байр нь зарлагдчихаад өөрөө амжилт гаргахгүй бол бусдад алдчих гээд байгаа юм уу, хугацаа тулсан тохиолдолд вакумжсан сургалт нь хамгийн өгөөжтэй. Ер нь төрийн албанд анх орох гэж байгаа эсвэл зав бололцоотой хүнд бол танхимын сургалт илүү мэдлэг олгоно. Өөрийгөө дайчилж гэрээрээ сайн бэлдсэн хүн бол цагаар сууж тест бөглөөд чадвараа ахиулах боломжтой.
Асуулт: Онлайн сургалт нь Төрийн Албаны Зөвлөлөөс зохион явуулдаг шалгалт авч буй хэлбэртэй адилхан уу.Мөн зарим хүмүүс гар утаснаас тест бөглөөд байгаагаас ямар ялгаатай вэ?.
Хариулт: Төрийн Албаны Зөвлөлөөс хүмүүсийг комьпютерийн ард суулгаад шалгалт авч байгаатай яг адилхан. Төрийн албаны мэргэшлийн сонгон шалгаруултанд бэлтгэгчдэд зориулсан 3000 орчим асуулт бүхий 37 хуулиар хийсэн тестийн сангаас Төрийн Албаны Зөвлөл асуултуудаа сонгож авдаг бол манай онлайн сургалтаар тэр л асуултуудаар хийсэн шалгах тестүүдээр таныг бэлтгэнэ. Гэтэл гар утсанд суулгасан материалаас та зөвхөн нэг асуултаар л өөрийгөө шалгахаас гадна дэлгэц нь хүртэл жижигхэн шүү дээ.
Асуулт: Ер нь төрийн албаны шалгалтанд бэлтгэхэд анхаарах зүйл юу байна, ямар бэрхшээл бий вэ?.
Хариулт: Өөртөө цаг зав гаргаж хичээж мэрийх л хэрэгтэй. Аз таарах болов уу гэж горьдох,номоо дэрлэж унтаад байвал толгойд орно гэж өөрийгөө хуурах, яасан хүнд хэцүү юм вэ гэж санаагаар унах зэрэг л хортой доо. Ялангуяа танд гарын авлага болон очоод байгаа сорилын хураамжийн номын чинь ихэнх хуулиудын хариу нь А юмуу эсвэл Д гэсэн хариулт нь зөв гэчихсэн байгаа. Энэ бол зөв хариу нь энэ шүү гэсэн мэдээлэл л болохоос биш шалгалтын үед нөгөөх байрлал чинь солигдчихно шүү дээ. Тиймээс тестийн номноос суралцья гэвэл асуулт хариулт 2-г хоёуланг нь цээжлэхээс өөр аргагүй Тэгвэл үүнийг өөр арай хялбараар суралцах гарын авлагаар бид сургалтаа явуулдаг юмаа.
Асуулт: Тэгвэл та Хуульчийн сонгон шалгаруултад хэрхэн бэлтгэгдэх талаар яриач.
Хариулт: Хуульчийн сонгон шалгаруулалт жилд ганцхан удаа явагддагаас гадна өрсөлдөөн ихтэй, хугацаа их ордог, даалгавар нь хүнд, үнэлгээ нь ч чанга шүү. Гэвч гарын авлага нь хангалттай бид энэ сургалтыг 2 дахь жилдээ явуулж байгаа. Манай энэ сургалт танхимаар болон онлайн хэлбэрээр зохион байгууллагддаг. 4 төрлийн сургалтаас сонгоод суралцах боломжтой. Дүрэм журамыг нь шалгалтанд бэлтгэж буй хүмүүс сайтар судалсан байдаг учраас нэмж тайлбарлах нь илүүц байх. Харин өнөөдөртөө биднээс өөр энэ сургалт явуулж байгаа газар бараг байхгүй болов уу.
Асуулт: Танай сургалтын төвтэй хэрхэн холбогдох вэ?. Мөн хаяг байршил сургалтын төлбөрөө танилцуулна уу.
Хариулт: Манай сургалтын төв Баянгол дүүргийн 2-р хороо 51-р сургуулийн зүүн талд Багант Өргөөгийн 44-р байранд байрлалтай. Танхимын сургалт нь 10 хоног хичээллэнэ. Өглөө 09:30-17:30 хүртэл үргэлжилнэ, төлбөр нь 160.000 төгрөг,онлайн /зайны/ сургалт нь цагийн 2000 төгрөгийн төлбөртэй бүрэн курс нь 14 хоног энэ хугацааны төлбөр нь 100000 төгрөг, Уг сургалтын багц цагийн үндсэн нэгж нь 10 цаг бөгөөд та 20000 төгрөгөө төлөөд энэ багцад хамрагдахад өдрөөр хязгаарлагдахгүй цагаа дуустал чөлөөтэй орох боломжтой. Вакумжуулсан сургалтад хамрагдах хүмүүс төлбөр болон сургалт авах цагаа багштайгаа тохиролцох журмаар хичээллэнэ. Чадвараа ахиулж, түвшингээ тогтоолгох зориулалттай цагаар сурах сургалтын нэг цагийн төлбөр 8000 төгрөг байдаг.Хошигнох байдлаар хэлэхэд тансаг хэрэглээтэй залуусын 1 оройны цайны мөнгө, ганган бүсгүйчүүдийн 1 ширхэг энгэсэгний үнээр л сургаж байгаа юм.
Асуулт: Эцэст нь танд олон түмэнд хүргэх үг байна уу?
Хариулт: Бидний явуулж байгаа үйл ажиллагаа олон түмэнд тустай,буянт үйлс. Хувь хүн талаасаа хоолоо олж идэх замд нь хөтлөн оруулж байгаагаас гадна нийгэм талаасаа Монголын төрийн боловсон хүчнийг чадваржуулахад оруулж байгаа их хувь нэмэр юм л даа. Төрийн нэр хүндийг өргөж,ард түмнийхээ итгэлийг дааж ажиллахын тулд төрийн албан хаагчдад чадвар,мэдлэг зайлшгүй чухал юм. Өнөөдөр үйлчилж байгаа хууль тогтоомжуудаар ийм түвшинд хүрч ажиллах эрх зүйн орчин нь бүрдчихсэн. Харамсалтай нь улс төрийн сонгууль бүрийн дараа төрийн албаны тогтвортой байдал алдагдаж, шударга ёсны зарчим гажуудан, нийгмийн бухимдал ихсэх боллоо.Үүнтэй зэрэгцээд төрийн албан хаагчид бужигнан ажлын дөр суусан хүмүүсээ намын харъяалалаар гудамжинд гаргачихаад огт туршлагагүй нэг хэсгийг нь оронд нь тавьдаг уламжлал тогтлоо. Үүнтэй зэрэгцээд тэр хүмүүсийн хэрэгцээнд дөрөөлсөн элдэв нэр хаягтай сургалт явуулдаг байгууллагууд олшроод байгаа юм. Уг нь бусдад мэдлэг түгээсэн чанартай сургалтууд хоорондоо өрсөлдөж нийгэмийнхээ эрэлт хэрэгцээг хангаж байх нь туйлын зөв.Гэтэл олз хайж, ядарсан хүмүүсээ хохироож яваа гаж үзэгдэл гараад байх шинжтэй. Ийм учраас эрх бүхий төрийн байгууллагууд энэ үйл ажиллагаанд хяналт тавьж, магадлан итгэмжлэл олгох, эсвэл зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгаад нь хариуцлага тооцдог тогтолцоонд шилжээсэй. Манай залуучууд ч элдэв заль мэхтэй хүмүүст хууртагдаж хохиролгүйгээр сонголтоо зөв хийж цаг зав,зардал мөнгөө ашигтай зарцуулж сурах хэрэгтэй.

Шинэ мэдээ