Уран хөдөлгөөнт гимнастикийн аварга шалгаруулах тэмцээн боллоо.

access_time 2024-04-30 08:04

Цэцэрлэгийн хүүхдүүдийн уран хөдөлгөөнт гимнастикийн аварга шалгаруулах тэмцээн боллоо. Тус тэмцээн нь 1973 оноос хойш 46 дахь жилдээ зохион байгуулагдсан. Уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээнийг хоёр үе шаттай зохион байгуулсан.  Гуравдугаар сарын 30-ныг хүртэл үргэлжилсэн анхан шатны тэмцээнд есөн дүүргийн 79 цэцэрлэгийн 2439 хүүхэд оролцсон байна. Хоёрдугаар шатанд есөн дүүргийн 20 цэцэрлэгийн 600 гимнастикч авьяас чадвараа сорьжээ.

Шинэ мэдээ