Амралтын өдрүүдээр хонины гулууз махыг кг-ыг  8,900 төгрөгөөр зарна.

access_time 2024-04-19 08:05

Амралтын өдрүүдэд буюу энэ сарын 19, 20-нд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулагдана. Баянгол, Чингэлтэй дүүрэгт тус бүр тав, Сонгинохайрхан дүүрэгт дөрөв, Баянзүрх, Хан-Уул, Сүхбаатар дүүрэгт тус бүр гурав, Налайх, Багануур дүүрэгт тус бүр нэг нийт 25 байршилд өргөтгөсөн худалдаа зохион байгуулна. Өргөтгөсөн худалдаагаар хонины гулууз махыг кг-ыг нь 8,900 төгрөг, ямааны махыг гулуузаар кг-ыг нь 6,700 төгрөгөөр зарагдана.

Шинэ мэдээ