Тун нь хэтэрсэн сурталчилгаа аюул дагуулж байна
Монголчууд дөрвөн улирлынхаа завсарт “ханиадны” улирал гэх хавчуургатай болсон. Тоосонцор, ургамал, утаанаас үүдэлтэй ханиадны голлох бас нэгэн шалтгаан нь анибиотикийн задгай хэрэглээнээс үүдэлтэй байх магадлал тун өндөр болжээ. Магадлал өндөр хэмээн хардах шалтгаан нь эмийн хэрэглээг чихэр шиг ойлгуулж залуу ээж аавуудын тархийг цензургүй сурталчилгаагаар угааж байгаад оршино. Өөрөөр хэлбэл, зурагт, радио, олон нийтийн сүлжээгээр эм, эмийн бүтээгдэхүүн, антибиотикийн хаяналтгүй сурталчилгаа, борлуулалт, сүлжээ, дамлалт хэрээс хэтэрсэн учраас жоргүйгээр эм худалдан авах үзэгдэл улам бүр газар авсаар. Гэтэл эм маш онцгой бүтээгдэхүүн, буруу эмчлэвэл үхэлд ч хүргэж тун нь хэтэрвэл харшиж олон төрлийн эмгэг үүсгэх эрсдэлтэйг мэддэг хэрнээ тоомжиргүй ханддаг Монгол хүний хэнэггүй араншинг эх захгүй эмийн рекламууд улам өдөөсөөр байна.
Ялангуяа залуу аав ээжүүд бага насны хүүхэддээ витамин нэрээр сахарын найрлагатай сиропийн төрлийн эмийг ямар ч заавар зөвлөгөөгүй, жоргүйгээр дур мэдэн өгдөг байдал нь хүүхдийн ханиалга, арьсны болон амьсгалын элдэв харшил, нянгийн гаралтай өвчин эсэргүүцэх чадамжийг бууруулах, бронхитийн суурь өвчлөлийг өдөөх, биеийн эсэргүүцлийг бууруулах, хоолны дуршил бууруулах, шүдний эмгэгийг үүсгэх, эмэнд дасал болох зэрэг сөрөг үр дүнд хүргэж байгааг мэргэжлийн эмч нар шүүмжилж байна. Эмийг эм биш болгож, аюултай, онцгой бүтээгдэхүүн гэдэг ойлголтыг хуу татан хаяахад томоохон үүрэгтэй оролцож байгаа объёогт нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл болжээ. Эм үйлдвэрлэгчид, зарж борлуулах үүрэгтэй компани аж ахуйн нэгжүүд ч эмийн хяналтгүй сурталчилгаанд сэтгэл гаргахыг хүсэхгүй байна. Тэнд нийгэмд болон залуу ээж аавуудын эмэнд хандах хандлага хэрхэн задгайрч буйд хариуцлага хүлээх ёстой. Зөвхөн борлуулалтаа ахиулахын тулд гэсэн явцуухан эрх ашигт хүлэгдэж мэдээллийн болон олон нийтийн сүлжээг ашигладаг байж боломгүй.
Түргэн үйлчилгээний цэг (ТҮЦ) шиг олширсон эмийн сангууд манай улсад хэчнээн байдгийг лавлатал, улсын хэмжээнд 1400 орчим эмийн сан ажилладаг гэх судалгааны тоо байх юм. Үүнээс мянга орчим нь нийслэлд үйл ажиллагаа явуулдаг аж. Харин тэнд ажиллаж байгаа эмзүйчид хэр “мэргэшсэн” болохыг 2016 онд НМХГ-аас шалгаад үзтэл эмийн сангуудын 24 хувь нь мэргэжлийн бус хүний гарт байна гэсэн муухан дүн гарчээ. Эмийн санчдын 78 хувь нь жороор олгох эмийг жоргүй худалдсан байжээ.
Эмзүйчдийн 19 хувь нь эмийг олгохдоо хэрэглэх арга, заавар, хадгалах нөхцөл, гаж нөлөөнөөс сэргийлэх талаар зөвлөгөө өгдөггүй нь тус шалгалтаар тогтоогдсон байх юм. Мөн онд 37 эмийн санд хяналт, шалгалт хийхэд 41 хувь нь эм, эмнэлгийн хэрэгслийг горимын дагуу ажиллуулаагүй, “Энэрлийн тэнгэр”, “Болорцэн” эмийн санд найруулан бэлтгэж буй усан эмээс дээж авахад чанарын шаардлага хангаагүй, 27 хувь нь эм барих гэрчилгээгүй, бичиг баримтных нь хугацаа дууссан эмзүйч ажиллуулж байжээ.
НЭМГ-ын Эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, хангамж, хяналт, төлөвлөлт, эмийн сангийн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Болдбаатар “Антибиотикийг нээснээс хойш 70 гаруй жил болж байна. Энэ хугацаанд 10 гаруй нэр төрлийн 1000-аад антибиотик гарсан. Эдгээрээс биед дасал үүссэн тэсвэржилттэй байснаас болоод зарим нь хасагдсан. Антибиотик нь төрөл бүрийн нянгаар үүссэн өвчнийг эмчлэхэд хэрэглэдэг нян устгах үйлдэлтэй эмийн бэлдмэл. Харин вирүсээр үүссэн жирийн ханиад томуу болон суулгалтыг эдгээдэггүй. Харин хүний биеийн ашигтай нянгуудыг устгадаг. Ашигтай нян устсанаар хүний дархлаа муудаж өвчин илүү хүндэрдэг. Антибиотикийг эмийн сангаас зөвхөн жороор авч хэрэглэх ёстой. Дуудлагаар эм хүргэх үйлчилгээ нь эмийг жоргүйгээр дур мэдэн авах нь эмийн замбараагүй хэрэглээг ихэсгэж байна” хэмээсэн юм.
Тэгэхээр салбарын яам, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд эм, эмчилгээний бүтээгдэхүүний “тун” хэтэрсэн сурталчилгааг хязгаарлах, эм онцгой бүтээгдэхүүн гэдгийг ойлгуулах, нийгмийн сэтгэлзүйг бэлтгэх чиглэлд анхаарвал антибиотикийн замбараагүй хэрэглээ хумигдаж эмийг эмчийн зааваргүйгээр хэрэглэдэг байдал эцэслэгдэхэд нөлөө үзүүлнэ.
Шинэ мэдээ
-
Энэтхэгийн галт тэрэгний ослыг дохионы гэмтэл байж болзошгүй гэж үзэж байна.
2023-06-05
-
Гайхалтай байршилтай орон сууц олны анхаарлыг татаж байна.
2023-06-05
-
Дараах байршлуудад 10 хоног халуун ус хязгаарлана
2023-06-05
-
“Гэгээн муза-17” олон улсын театрын наадам есдүгээр сард болно
2023-06-05
-
“Улаанбаатар марафон-2023” олон улсын гүйлтийн тэмцээн боллоо
2023-06-05
-
Дугуй цагаан орчмын газрыг тохижуулж байна
2023-06-05
-
Аялал жуулчлалын арга хэмжээг Тайланд Улсад зохион байгуулна
2023-06-05
-
Нийслэлд 2,709 тээврийн хэрэгсэл байна
2023-06-05
-
Зургаан заламгай акулыг задлан шинжилж байна
2023-05-31
-
Мөргөлчдийн амийг хөнөөсөн хэргийг хэлэлцэж байна.
2023-05-31
-
Барилдах үедээ ёс зүйгүй үйлдэл гаргасан бөхчүүдэд хариуцлага тооцжээ
2023-05-31
-
Тамхинд зориулж 200 000 га талбайг сүйтгэдэг
2023-05-31
-
Тээврийн хэрэгслийн үзлэг оношилгоонд хамрагдахыг уриалжээ
2023-05-31
-
Махны нийлүүлэлтийг нэмэгдүүлж үнийг бууруулах шаардлагатай
2023-05-31
-
УИХ-ын гишүүдийн тоог 126 болгоно гэв
2023-05-31
-
Цалин, тэтгэврийг 10 хувиар нэмнэ
2023-05-31
-
Жонни Депп Каннын кино наадмын үеэр шуугиан тарьжээ.
2023-05-30
-
1-р сарын 6-ны үймээн дэгдээгчид мянга мянган хандив цуглуулж байна.
2023-05-30
-
Хүүхэд төөрөхөөс сэргийлж QR кодтой бугуйвчийг тараана
2023-05-30
-
Спортын долоон төрлөөр тэмцээн, уралдаан зохион байгуулагдаж баярын парад болно
2023-05-30
-
Хүүхдийн баяраар таван байршилд зам хаана.
2023-05-30
-
Түлэнхийн төв нийт есөн тасагтайгаар ашиглалтад орлоо
2023-05-30
-
Улстөрч, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч хэн ч байсан шүүхэд нөлөөлөх эрхгүй.
2023-05-30
-
Дэлхийн ур чадвар”-ын 47 дугаар тэмцээнд оролцогсодыг шалгаруулна.
2023-05-30
-
Далайчдыг алуурчин халимуудаас өөрсдийгөө хамгаалахыг зөвлөжээ
2023-05-29
-
Алтаар бүрсэн стейк идсэн төрийн албан хаагчийн видеог нийтлээд шийтгүүлжээ
2023-05-29
-
Вирусээр үүсгэгддэг салхин цэцэг болон гар, хөл, амны өвчин нэмэгдэж байна.
2023-05-29
-
Пауэрлифтингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 345 кг-ийг шахаж мөнгөн медаль хүртлээ
2023-05-29
-
Өнөөдөр хүүхдүүдийг улаанбурхан, гахай хавдар, улаануудын эсрэг вакцинд хамруулна.
2023-05-29
-
Сураггүй болсон 13 настай хүү замын унаанд дайгдан гэртээ иржээ.
2023-05-29