Тэтгэврийн нэмэгдэл, үнийн өсөлт

access_time 2024-03-21 13:56

Нийгмийн Даатгалын Сан(НДС)-гаас олгож байгаа болон цэргийн алба хаасны тэтгэвэр,  хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ тус бүр 100,000 төгрөгөөр , 16 хүртэлх насны байнгын асаргаа шаардлагатай, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж 50,000 төгрөгөөр нэмэгдэнэ. Нийт НДС-гаас тэтгэвэр авах эрх үүсээгүй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хагас болон бүтэн өнчин хүүхэд гээд 65.6 мянган хүний тэтгэвэр нэмэгдэх аж. Энэхүү нэмэгдэлтэй холбоотой үнийн өсөлт үүсэх эсэхэд хяналт тавих хэрэгтэй байгаа юм.

Шинэ мэдээ