Хорооны хилийн цэсийг алдаатай хүргүүлжээ

access_time 2024-03-21 13:55

НИТХ-ын 2021 оны “Хороодын бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулах тухай” тогтоолыг үндэслэн  шинээр байгуулагдсан хороодын нутаг дэвсгэрийн заагийг тогтоосон. Ингэхдээ Чингэлтэй дүүргийн ЗДТГ-аас тус дүүргийн 12, 16, 21, 22 дугаар хорооны хилийн цэсийн эргэлтийн цэгийг алдаатай хүргүүлжээ. Үүний улмаас дээрх хороодын 467 өрхийн 2016 иргэний бүртгэл, үл хөдлөх хөрөнгө, газрын гэрчилгээний хаяг зөрсөн асуудал үүсээд байна. Эдгээр иргэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай авч чадахгүй, мөн үл хөдлөх хөрөнгөө эргэлтэд оруулах боломжгүй болсон байна. Дээрх асуудлыг шийдвэрлэх НИТХ-ын ээлжит бус XVIII хуралдаан энэ сарын 25-ны өдөр болно.

Шинэ мэдээ