ОЮУТАН ЦАГДАА АЖИЛЛАЖ БАЙНА

access_time 2018-06-13 15:28

“Аз жаргалтай хот”, “Эргүүл дэд” хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Аялал Жуулчлалын газар, Монголын Оюутны холбоотой хамтран оюутан залуучуудыг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд татан оролцуулах, аялал жуулчлалаар яваа гадаадын иргэдийн аюулгүй байдлыг хангах, жуулчдад аялал жуулчлал, соёлын үйлчилгээний мэдээлэл түгээх “Оюутан цагдаа-2018” арга хэмжээ өнөөдөр эхэллээ. Арга хэмжээнд 40 оюутан цагдаа хамрагдаж тэд 6 сарын 1-ний өдрөөс 08 сарын 13-ны хооронд гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлж ажиллахаар боллоо.

Шинэ мэдээ