МАЛ, АМЬТНЫ ХАЛДВАРТ ӨВЧНИЙГ ТАНДАХ, ЭРТ ИЛРҮҮЛЭХ СИСТЕМ НЭВТРҮҮЛЭВ

access_time 2018-06-12 14:06

ХААИС-ийн төв байранд малын шилжилт хөдөлгөөнийг хянах, мал, амьтны халдварт өвчнийг тандах, эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээг төлөвлөхөд шаардагдах мэдээллийн сан бүрдүүлэх, мал эмнэлгийн тайлан, мэдээ гаргах үйл ажиллагааг багтаасан  малын эрүүл мэндийн эргэн мөшгих системийг танилцууллаа.

Энэ систем нь мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд заасны дагуу мал, амьтан тэдгээрийн гаралтай бүтээгдэхүүнд мал эмнэлгийн гэрчилгээ олгох үйл ажиллагааг боловсронгуй болгох зорилгоор Швейцарын хөгжлийн агентлаг, Мал эмнэлэг, үржлийн газартай хамтран нэвтрүүлсэн юм.

Шинэ мэдээ