Ногоон цэцэг тарих нь таныг агаарын бохирдлоос хамгаална

access_time 2017-12-06 14:02

Агаарын бохирдолоос Эрүүл мэндээ хэрхэн хамгаалах талаар зөвөлгөө мэдээллийг цувралаар хүргэж байна. Эх Нялхасын Эрүүл Мэндийн үндэсний төвийн эмч, мэргэжилтнүүд гэртээ Ногоодой цэцэг тарихыг зөвлөж байна. Учир нь энэхүү цэцэг хоёр өдрийн дотор тасалгааны агаар дахь хорт бодисын 90 хувийг арилгадаг юм. Ногоодой цэцгийн навч нь хортой бодисыг шүүж, хөгц, мөөгөнцрийг өөртөө шингээж, хивсний материал, тавилга зэргээс ялгардаг өнгөгүй хий болох нүүрстөрөгчийн моноксидыг маш сайн шүүж, ариутгадаг. Улмаар ногоодой цэцэгтэй орчинд хүмүүс толгой өвдөх, тархи манарах зэрэг таагүй үзэгдлүүдийг мартах болно. Мөн дөнгөж төрсөн хүүхдүүдийн цээж хэржигнэж байхыг та сонсож байсан байх. Тэгвэл ногоодой цэцэг үүнд ч мөн сайн тустай.

Шинэ мэдээ