“ХҮҮХДИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛНО

access_time 2018-06-11 13:29

“Хүүхдийн оролцооны байгууллагуудын үндэсний зөвлөгөөн-2018”-ийг Гэр бүл, хүүхэд, залуучуудын газраас 2018 оны 06 дугаар сарын 16-19-ний өдрүүдэд Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборт зохион байгуулах гэж байна. Зөвлөгөөнд 21 аймаг 9 дүүргийн хүүхдийн өөрийн удирдлагын байгууллагын төлөөлөл 600 гаруй хүүхэд, үүрэг хүлээгчид болон олон улсын байгууллагын төлөөлөл оролцоно.

Энэхүү зөвлөгөөн нь хүүхдийн үзэл бодлоо илэрхийлэх, бодлого төлөвлөх, туршлага солилцох, үйл ажиллагааг идэвхижүүлэх зорилготой.Зөвлөгөөнд оролцогчид хүүхдийн эрүүл мэнд, харилцаа, эдийн засаг, сайн үйлс, соёл, өв уламжлал, өөрөө удирдах байгууллагуудын өнөөгийн нөхцөл байдлын талаар  санал зөвлөмж гаргана.

Шинэ мэдээ