ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВЭРЛЭЛТЭД 25 ЖИЛИЙН ХУГАЦААНД ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭНЭ

access_time 2018-06-08 09:38

“Монгол-Оросын санаачилга-2018” хоёр орны Засгийн газар, улс төр, бизнес эрхлэгчдийн оролцсон эдийн засгийн чуулга уулзалт болж байна.  Уулзалтын үеэр хоёр орны хооронд олон жил яригдсан тарифийн хэлэлцээр буюу “Төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээвэрлэх нөхцлийн тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт Зам тээвэр, хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ ОХУ-ын Тээврийн сайд Е.И.Дитрих нар гарын үсэг зурна.

Хэлэлцээр баталгаажсанаар Монгол Улсын экспортын бараа бүтээгдэхүүнийг ОХУ-аар дамжуулан гуравдагч зах зээлд гаргахад ОХУ-ын нутгаар дамжуулан тээвэрлэх төмөр замын тээвэрлэлтэд 25 жилийн хугацаанд тогтвортой тарифын хөнгөлөлтийг эдлэх юм.

Шинэ мэдээ