“УЛААНБААТАР АВТО ШОУ 2018” ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

access_time 2018-06-08 09:36

Монголын автомашины салбарын чиг хандлага, дэлхийн шилдэг автомашины брэндүүдийн 2018 оны шинэ загвар, автын салбарын тэргүүлэх байгууллагуудын бүтээгдэхүүн үйлчилгээг танилцуулдаг “Улаанбаатар Авто Шоу 2018” зохион байгуулагдах гэж байна.

  • Хаана: Мишээл Экспо төвийн үзэсгэлэнгийн танхимд
  • Хэзээ: 2018.06.08 – 06.10-ны өдрийг дуустал 3 хоног

Онцлог:

  • Тансаг зэрэглэлийн, спорт ангиллын, бартаат замын, их хотын гээд бүхий л төрөл зориулалтын илүү өргөн сонголттой хараа булаам шинэ загварын автомашинууд
  • Лизинг, даатгалын тусгай нөхцөлүүдээс гадна албан ёсны эрх бүхий баталгаатай бүтээгдэхүүн үйлчилгээнүүд
  • “Хүүхдийг замын тээврийн ослоос хамгаалъя” уриалга доор хувь хүнд борлуулагдаж буй бүх автомашинд аюулгүйн суудал дагалдуулах аяны нээлт
  • “Автозамын хөдөлгөөний аюулгүйн байдлын төлөө ассоциаци” ТББ-тай хамтарсан   хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх сургалт
  • МАДА ТББ-ын банк санхүүгийн салбарын дэмжигч гишүүн Хас Лизинг компанийн үзэсгэлэнгийн өдрүүдэд газар дээр нь шийдвэрлэх лизингийн үйлчилгээ

 

Шинэ мэдээ