МАЗААЛАЙ БААВГАЙН АМЬДРАХ ОРЧНЫГ САЙЖРУУЛАХ ТӨСӨЛ ХЭРЭГЖИНЭ

access_time 2018-06-06 16:28

Монгол улс биологийн олон янз байдлын конвенцид нэгдэж орсны 25 жилийн ой болж байгаатай холбогдуулан БОАЖЯ-аас 30 гаруй ажлыг төлөвлөн хэрэгжүүлж байгаа. “Байгалиа хамгаалъя” сарын аян, “Тогтвортой хот суурин ба ой” сэдэвт хүүхдийн гэрэл зургийн уралдаан, “Говийн бүсийн амьтны аймгийн судалгаа, хамгаалал” эрдэм шинжилгээний бага хурал, “Ургамал оршихуйд-Амьдрал оршихуй” болон “Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд хамтын ажиллагааг бэхжүүлэх нь” зэрэг арга хэмжээг зохион байгуулсан. “Бидний мэдэх мазаалай” сэдэвт фото зургийн үзэсгэлэнг Дэлхийн байгаль хамгаалах өдөрт зориулан гаргажээ. Үзэсгэлэн нь мазаалай амьдрах орчин, идэш тэжээлийг танин мэдэхээс гадна, энэ төрлийн баавгайн зан төрхийг олон нийтэд танин мэдүүлэх, экологийн боловсрол хүмүүжлийг дээшлүүлэх зорилготой. Удахгүй Мазаалай баавгайн амьдрах орчныг сайжруулах төсөл хэрэгжүүлэхээр БНХАУ-ын талтай харилцан бичиг солилцож, гарын үсэг зурсан байна.

Шинэ мэдээ