Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулан “Сайн найз” хүүхдийн баяр зохион байгуулна

access_time 2018-05-31 11:36

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Монголын Залуучуудын Холбоо, БЗД-ийн Хөдөлмөр, Халамж, Үйлчилгээний газар, Баянзүрх дүүргийн Сайн Дурынхны Төвтэй хамтран “Сайн найз” хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан үйл ажиллагаа зохион байгуулахаар ажиллаж байна. Тус үйл ажиллагааг БЗД-ийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулан эцэг эх, найз нөхдийн халуун дулаан уур амьсгал, хайр хүндэтгэлийг мэдрүүлэх, тэднийг дэмжих, үлгэр дуурайлал үзүүлэх зорилготой юм. Энэхүү үйл ажиллагааны хүрээнд одоогийн байдлаар “Балморе Групп” ХХК, “Алт болд” ХХК, “Монголын Сайн Дурынхны Төв”, “Хүүхдийн тэргэнцэр” зэрэг байгууллагууд дэмжин ажиллахаа илэрхийлсэн байна.

Шинэ мэдээ