Хүр эрвээхийн устгал явагдаж байгаа тул ойд зорчихгүй байхыг анхаарууллаа

access_time 2018-05-29 16:43

Ногоон бүсийн ойн санд улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр Сибирийн хүр эрвээхий, өрөөсгөл хүр эрвээхийн устгал хийгдэж эхэлсэн. Энэ ажлын хүрээнд зуслангийн бүсийн 2,500 га-д онгоцоор хор цацах, шүршигч багаж ашиглан устгал хийж байгаа тул 6 дугаар сарын 16-ныг хүртэл иргэдийг заагдсан бүсийн ойд зорчихгүй, хор цацсан ойгоос байгалийн дагалт баялаг самар, мөөг, жимс зэргийг түүж хэрэглэхгүй байхыг анхааруулж байна.

Эрвээхий нь модны иш холтос, хад асганы ангал завсарт, олширсон үедээ барилга байшингийн дээврийн хөндий, хана туурганд ч өндөглөдөг. Түүнийг хусаж, цэвэрлэхдээ амны хаалт, бээлий, битүү хувцас өмсөж цуглуулсан өндгийг газарт булах нь зүйтэй гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.

 

Шинэ мэдээ