“НОГООН ПАСПОРТ” АЯНЫ ХҮРЭЭНД “ХАЯГДАЛ ЗАЙ ХУРААГУУР ЦУГЛУУЛНА

access_time 2018-05-25 14:50

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн дагуу хүүхэд залуусын хүмүүжил, төлөвшилд эерэгээр нөлөөлөх бодлогын хүрээнд байгаль хамгаалах ажилд бүх нийтийн оролцоог хангах, ёс заншлаа дээдлэх багц ажлыг эхлүүлсэн. Энэ ажлын нэг хэсэг нь өсвөрийн байгаль хамгаалагчдыг бэлтгэх юм. “Ногоон паспорт” аяны хүрээнд хог хаягдлыг ялгах дадал хэвшлийг сурагчдаар дамжуулан олон нийтэд түгээх зорилгоор “Хаягдал зай хураагуур цуглуулах хайрцаг бүтээх” уралдааныг зарлаж эхний 3 байрыг шалгаруулсан билээ. Тэргүүн байр болох нийслэлийн Баянгол дүүргийн 28-р сургууль дээр “Хаягдал зай хураагуур цуглуулах эхний хайрцаг”-ыг байршууллаа.

Шинэ мэдээ