Ихэнх нутгаар хүйтний эрч чангарна

access_time 2023-12-04 08:06

Цаг Уур, Орчны Шинжилгээний Газраас арванхоёрдугаар сарын 4-нөөс баруун аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч чангарна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 31-36 градус, өдөртөө 19-24 градус хүйтэн байна. Томоохон голуудын хөндийгөөр шөнөдөө 29-34 градус, өдөртөө 16-21 градус хүйтэн, говийн бүс нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 3-8 градусын хүйтэн,бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 3-8 градусын хүйтэн байхыг анхаарууллаа.

Шинэ мэдээ