Цэцэрлэгийн өргөтгөлийн барилга ашиглалтад орлоо

access_time 2023-11-29 08:02

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрладаг 107 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилга ашиглалтад орлоо. Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй цэцэрлэгийн өргөтгөл 150 орны хүчин чадалтай, цутгамал төмөр бетон арагт бүтээц хийцлэлтэй хоёр давхар барилга юм. Зургаан бүлэг анги, гал тогоо, урлаг заалтай баригджээ.

Шинэ мэдээ