Төмөр замын “но”-г аудит илрүүлжээ.

access_time 2023-11-20 08:04

Тавантолгойт-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг 950.7 тэрбум төгрөгөөр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Гэтэл 3 их наяд 653.7 тэрбум төгрөг буюу 3.8 дахин их хөрөнгөөр хэрэгжүүлсэн. Үндэсний аудитын газраас төмөр замын оффтейк гэрээ Монгол Улсын хууль тогтоомжид нийцээгүй, гүйцэтгэгчийг хэрхэн сонгосон нь тодорхойгүй, боловсруулсан техник, эдийн засгийн үндэслэлийг хуульд заасны дагуу баталгаажуулаагүй, орон сууц барих хөрөнгийн эх үүсвэргүй болсон зэрэг зөрчил илрүүлжээ.

Шинэ мэдээ