Нийтийн тээврийн салбарт 221 жолооч дутагдалтай байна.

access_time 2023-11-20 08:01

Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд энэ онд 205 автобус оруулж ирсэн. Үүнээс дунд багтаамжийн 50, цахилгаан 55, их багтаамжийн дизель 100 автобус байгаа юм.2009 онд улсын төсвийн хөрөнгөөр 400 автобус авсан бөгөөд эргэн төлөлт хангалтгүй, 26 хувьтай байна.Нийтийн тээврийн салбарт 221 жолооч дутагдалтай байгаа бөгөөд цалинг нэмэгдүүлэн тендерээр 700-750 автобус шинээр авахаар төлөвлөж байна гэсэн. Харин иргэд авто замын түгжрэл их, өвлийн хүйтэнд олон цагаар автобус хүлээж байгааг онцолсоор байна.

Шинэ мэдээ