Ундны усны чанарын судалгаа хийжээ

access_time 2023-11-17 10:45

Монгол Улсын ундны усны чанарын судалгааг 21 аймаг, 330 сум, Улаанбаатарын есөн дүүрэг, төмөр замын дагуух 128 зөрлөг, суурины гүний худаг, төвлөрсөн шугам сүлжээний 3,582 цэгээс дээж авч, ерөнхий физик, хими, бичил элемент, цацрагийн аюулгүйн шинжилгээг 88 үзүүлэлтээр тодорхойлсон байна.
Шинжилгээний дүнгээс харахад 1,367 сорьц нь эрүүл ахуйн шаардлага, чанар аюулгүй байдлын стандартыг хангахгүй нь тогтоогдсон. Сорьцын 62 хувь нь унданд шууд хэрэглэх боломжтой, 4 орчим хувь нь ундны усанд хэрэглэх боломжгүй, үлдсэн 34 хувь нь нэмэлт шүүлтүүр суурилуулж, ариутгал халдваргүйжүүлэлт хийсний дараа унданд хэрэглэх боломжтой гэсэн дүгнэлт гарсан байна.

Шинэ мэдээ