Малдаа яваад төөрсөн малчныг эсэн мэнд олжээ

access_time 2023-11-17 10:43

Дорнод аймгийн Чулуунхороот сумын Цагаанчулуут багийн Жирмийн нуур гэдэг газар малчин малдаа явганаар яваад сураггүй болсон тухай дуудлага Онцгой байдлын байгууллагад иржээ. Дуудлагыг 21:00 цагт хүлээн авч 27 настай малчинг эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан. Түүнийг гэрээсээ баруун урд зүгт 13 км-т “Бор-Овоо” гэдэг газар төөрсөн байсныг эсэн мэнд олжээ.

Шинэ мэдээ