“Хүүхэд хэрэглэгч” аян өрнөж байна

access_time 2018-05-21 16:42

“Хүүхэд хэрэглэгч” аяныг  “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан ШӨХТГ-аас өрнүүлсэн. Аян энэ сарын 20-ноос 6 дугаар сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ. Хүүхдийн баярын өдөр Сүхбаатарын талбайд хэрэглэгчийн булан ажиллана. Хүүхдийн бэлэгний эрүүл ахуй, чанар стандартад мэргэжлийн байгууллагуудаас шалгалт хийж байна. ШӨХТГ-аас ХААН банкийг Өрсөлдөөний тухай хуулийг зөрчин харилцах дансны доод үлдэгдэл, данс хөтлөлтийн  хураамжийг нэмэх шийдвэр гаргасан гэж үзэн торгосон. “Alivemax” бүтээгдэхүүнийг импортлогч “Сакуралайфмакс”  компани нь хүнсний бүтээгдэхүүний ангилалд хамаарах 4 нэр төрлийн бүтээгдэхүүнийг эрүүл мэндийн бүтээгдэхүүн хэмээн сурталчилсан тул 5 сая төгрөгөөр торгож нэр бүхий телевизүүд нь анхааруулга хүргүүлсэн. Цаашид дээрх бүтээгдэхүүнтэй холбоотой, хууль бус сурталчилгааг түгээсээр байвал хуулийн дагуу хариуцлага тооцохоо мэдэгдлээ.

Шинэ мэдээ