Хүүхдийн тусламжийн 108 төвийг өргөжүүлнэ

access_time 2018-05-21 16:42

Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар /ГБХЗХГ/, Дэлхийн Зөн Монгол Олон улсын байгууллага, Мобиком корпораци хамтран “Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв”-ийг байгуулсан. Тус төвд сард дунджаар 10 мянга гаруй дуудлага хандалт ирдэг. Хамтарсан баг 63 хувийг бүрэн шийдвэрлэж, 1392 тохиолдлыг шийдвэрлэхээр ажиллаж байна.   Өнгөрсөн онд 108 утасны төвийн дэргэд хамгаалах байр байгуулж, шуурхай тусламжийн машинтай болсон.  2018 онд Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төвийн программын 3 дугаар шатны шинэчлэлийг хийж, хүний нөөцийг мэргэшүүлэх, дуудлагын тоог нэмэгдүүлж, онлайн чат, утасны мессэжээр зөвлөгөө, мэдээлэл өгч, хариу үйлчилгээг чанаржуулж, мэдээллийн төвийг өргөжүүлнэ.

Шинэ мэдээ