Налайхын уулзварыг тавдугаар сарын 21-нд нээнэ

access_time 2018-05-18 12:25

Баянзүрх дүүргийн 11-р хороо, Налайхын авто зам, Бумбат, Цэцээ гүн рүү салдаг уулзварын баруун талд ус зайлуулах хоолойн хучилтын хавтан цөмөрч, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахгүй болсон. Иймд Замын цагдаагийн албатай зөвшилцөж, 2018 оны 5 дугаар сарын 06-ны өдрөөс замын тус хэсгийг хаан, түр зам гарган хөдөлгөөн нэвтрүүлж байгаа юм. Замын хөдөлгөөнийг 5 дугаар сарын 21-нд нээнэ.

 

 

Шинэ мэдээ