МАНСУУРУУЛАХ БОДИС ИЛРҮҮЛЭГЧ, ТӨХӨӨРӨМЖИЙГ АШИГЛАЖ ЭХЭЛЛЭЭ
Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар болон зарим аймаг дахь цагдаагийн газарт хар тамхи, мансууруулах бодис болон тэсэрч, дэлбэрэх бодисыг илрүүлэгч, тандан судлагч орчин үеийн тоног төхөөрөмжийг ашиглаж эхэллээ.
Эхний ээлжинд Цагдаагийн ерөнхий газрын Иргэний агаарын тээвэр дэх Цагдаагийн хэлтэс, Орхон, Дархан-Уул, Өмнөговь, Сэлэнгэ, Дорнод, Дорноговь аймаг дахь Цагдаагийн газарт АНУ-д үйлдвэрлэгдсэн “Target ID”, “Sabre 5000” тоног төхөөрөмжийг өнөөдөр /2018.05.08/ хүлээлгэн өгч, алба хаагчийг дадлагажуулах сургалтыг зохион байгуулсан. Энэхүү тоног төхөөрөмж нь хар тамхи, мансууруулах бодис, тэсэрч дэлбэрэх бодисыг нарийвчлан илрүүлэх сүүлийн үеийн дэвшилтэт технологи бөгөөд Англи улсаас ирсэн мэргэжилтнүүд алба хаагчдад дадлагажуулах сургалтыг зохион байгуулж буй нь онцлог юм.
Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 77 дугаар тогтоолоор “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд төсвийн тодотголоор батлагдсан хөрөнгөөр эдгээр тоног төхөөрөмжийг тодорхой үе шаттайгаар худалдан авч, цагдаагийн байгууллага үйл ажиллагаандаа ашиглаж эхлээд байна. Энэ ондоо багтан нийслэлийн дүүргүүд дэх цагдаагийн хэлтэс болон бусад аймаг дахь цагдаагийн газрыг энэ төрлийн тоног төхөөрөмжөөр хангах аж.
Шинэ мэдээ
-
Зургаан заламгай акулыг задлан шинжилж байна
2023-05-31
-
Мөргөлчдийн амийг хөнөөсөн хэргийг хэлэлцэж байна.
2023-05-31
-
Барилдах үедээ ёс зүйгүй үйлдэл гаргасан бөхчүүдэд хариуцлага тооцжээ
2023-05-31
-
Тамхинд зориулж 200 000 га талбайг сүйтгэдэг
2023-05-31
-
Тээврийн хэрэгслийн үзлэг оношилгоонд хамрагдахыг уриалжээ
2023-05-31
-
Махны нийлүүлэлтийг нэмэгдүүлж үнийг бууруулах шаардлагатай
2023-05-31
-
УИХ-ын гишүүдийн тоог 126 болгоно гэв
2023-05-31
-
Цалин, тэтгэврийг 10 хувиар нэмнэ
2023-05-31
-
Жонни Депп Каннын кино наадмын үеэр шуугиан тарьжээ.
2023-05-30
-
1-р сарын 6-ны үймээн дэгдээгчид мянга мянган хандив цуглуулж байна.
2023-05-30
-
Хүүхэд төөрөхөөс сэргийлж QR кодтой бугуйвчийг тараана
2023-05-30
-
Спортын долоон төрлөөр тэмцээн, уралдаан зохион байгуулагдаж баярын парад болно
2023-05-30
-
Хүүхдийн баяраар таван байршилд зам хаана.
2023-05-30
-
Түлэнхийн төв нийт есөн тасагтайгаар ашиглалтад орлоо
2023-05-30
-
Улстөрч, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч хэн ч байсан шүүхэд нөлөөлөх эрхгүй.
2023-05-30
-
Дэлхийн ур чадвар”-ын 47 дугаар тэмцээнд оролцогсодыг шалгаруулна.
2023-05-30
-
Далайчдыг алуурчин халимуудаас өөрсдийгөө хамгаалахыг зөвлөжээ
2023-05-29
-
Алтаар бүрсэн стейк идсэн төрийн албан хаагчийн видеог нийтлээд шийтгүүлжээ
2023-05-29
-
Вирусээр үүсгэгддэг салхин цэцэг болон гар, хөл, амны өвчин нэмэгдэж байна.
2023-05-29
-
Пауэрлифтингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 345 кг-ийг шахаж мөнгөн медаль хүртлээ
2023-05-29
-
Өнөөдөр хүүхдүүдийг улаанбурхан, гахай хавдар, улаануудын эсрэг вакцинд хамруулна.
2023-05-29
-
Сураггүй болсон 13 настай хүү замын унаанд дайгдан гэртээ иржээ.
2023-05-29
-
Гал түймэр гарах эрсдэлтэй 2182 зөрчлийг илрүүлжээ
2023-05-29
-
Улаанбаатар хотын музейн үзэсгэлэн гарна
2023-05-29
-
Капитол руу халдлага үйлдсэн хэргээр Стюарт Родс ял сонслоо
2023-05-26
-
Азийн орнуудын брэнд хувцас өмссөн Фан Бинбинг олны нүдэнд өртжээ
2023-05-26
-
Таван сангийн мэдээллийг ил болгожээ
2023-05-26
-
Баянхошуу цэцэрлэгт хүрээлэнгийн ажил 65 хувьтай байна
2023-05-26
-
УНТЭ-т элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийсээр байна.
2023-05-26
-
Ихэнхи нутгаар сэрүүвтэр байна
2023-05-26