“Сэлбэ амралт-МУБИС-Вокзал” чиглэлд өөрчлөлт орно

access_time 2018-05-10 16:39

Шөнийн гэрэлт гудамж нээгдэхтэй холбогдуулан нийтийн тээврийн Ч:29 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулж байна. 

Нийслэлийн Засаг даргын захирамжаар Сөүлийн гудамж буюу Циркийн хойд уулзвараас “Наран плаза” төв хүртэлх 440 метр автозамыг АВТОМАШИНГҮЙ, ШӨНИЙН ГЭРЭЛТ ГУДАМЖ болгосонтой холбогдуулан тавдугаар сарын 11-ний өдрөөс эхлэн аравдугаар сарын 01-ний өдрийг хүртэл долоо хоног бүрийн баасан гарагийн 20:00 цагаас даваа гарагийн 04:00 цагийн хооронд тус авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг бүрэн хаахаар шийдвэрлэсэн. 

Иймд тус замаар нийтийн тээврийн үйлчилгээний Ч:29 “Сэлбэ амралт-МУБИС-Вокзал” чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулахаар болсон.

Даваагаас баасан гарагийн 20:00 цагийн хооронд одоо мөрдөгдөж буй замналын дагуу, харин баасан гарагийн 20:00 цагаас эхлэн ням гарагийг дуустал доорх зураглалын дагуу явуулахаар тус тус шийдвэрлэлээ.
Иймд иргэд та бүхэн зураглалын дагуу зорчилтоо төлөвлөж нийтийн тээврийн үйлчилгээг авна уу гэж Нийслэлийн тээврийн газраас мэдээллээ.

Шинэ мэдээ