Нийт 470 иргэний аюулгүй байдлыг хангаж, 32 автомашиныг татаж гаргажээ

access_time 2023-09-15 13:47

“Эрсдэлгүй аялал-Эндэлгүй зун” аяныг зургаадугаар сарын 29-нөөс есдүгээр сарын 15-ны хооронд амжилттай зохион байгууллаа. Энэ хугацаанд усны ослын нийт 46 дуудлага бүртгэгдсэн. Голын усанд автомашинтай суусан болон голын салаанд боогдсон 350 том хүн, 120 хүүхэд, нийт 470 иргэний аюулгүй байдлыг хангаж, 32 автомашиныг татаж гаргасан. Голын усанд живж 10 иргэн нас барсан. Завьт эргүүлээр 36 том хүн, таван хүүхдийг голын усанд осолдохоос авран хамгаалж, голоос дөрвөн цогцос гаргаж цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ.

Шинэ мэдээ