Монгол-Солонгосын найрамдлын цэцэрлэгт хүрээлэн байгуулна.

access_time 2018-05-09 16:48

БОАЖЯ, Монгол-Солонгосын “Ногоон хэрэм” төслийн хамтын ажиллагааны хүрээнд “Улаанбаатар хотын ой” буюу Монгол-Солонгосын найрамдлын цэцэрлэгт хүрээлэнгийн шав тавих ёслол боллоо. БНСУ-н Ойн ерөнхий газрын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж буй энэхүү хүрээлэнг  Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Дамбадаржаад байгуулах юм. Улаанбаатар хотын ой нь нийт 3 тэрбум воны төсвөөр 40 га талбайд бүтээн байгуулалтын ажил хийх ба 2021 оны 5 дугаар сар хүртэл төсөл хэрэгжинэ. Цэцэрлэгт хүрээлэнд танин мэдэхүйн цэцэрлэг, унадаг дугуйн зам, хүүхдийн тоглоомын талбай, спортын талбай зэргийг байгуулах ба 100 гаруй нэр төрлийн мод, ургамлыг тарих юм.

 

Шинэ мэдээ