БЯМБА ГАРАГТ БҮХ НИЙТЭЭР МОД ТАРИНА

access_time 2018-05-09 16:47

Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр энэ сарын 12-ны бямба гаригт болно. Энэ жил нийслэлийн хэмжээнд 3 газарт мод тарина. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, “Монгол наадам” цогцолбор, дүүрэг бүрт мод тарих арга хэмжээ зохион байгуулна. Мод, суулгацын  үзэсгэлэн худалдаа болно.Мод тарьснаар ногоон байгууламж нэмэгдэхээс гадна уур амьсгалын өөрчлөлтөд эерэг нөлөө үзүүлэх, хөрсний бохирдол, хүнд металлуудыг задлах зэрэг маш их эерэг ач холбогдолтой. Тэр тусмаа нэг га ой мод 18 сая шоо метр агаарыг цэвэршүүлж, утаа униарын 30-35 хувийг өөртөө шингээн, дуу чимээний 25 хувийг замхруулж, тоос шороог 76 хувь хүртэл өөртөө барьдаг чанар нь хүн амын төвлөрөл ихтэй нийслэл хотын орчны бохирдлыг бууруулахад онцгой ач холбогдолтой юм

 

Шинэ мэдээ