Есдүгээр сар хүртэл Яармагийн гүүрний хойд уулзвараас Ажилчны гудамжийг хаана

access_time 2018-05-07 13:49

Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах төслийн хүрээнд Яармагийн гүүрний хойд уулзвараас Ажилчны гудамж чиглэлийн 250 метр газарт барилга угсралтын ажил хийхтэй холбогдуулан зам хаахаар болсон. Тавдугаар сарын 09-ны 22:00 цагаас есдүгээр сарын 03-ны 22:00 цаг хүртэл тухайн хэсгийн авто замын хөдөлгөөнийг хязгаарлана. Тиймээс тухайн замаар зорчдог жолооч нар өөр зам сонгон хөдөлгөөнд оролцохыг Замын цагдаагийн газраас анхаарууллаа.

Шинэ мэдээ