Үерт өртсөн айл өрхөд гэр, газар олгоно

access_time 2023-08-08 08:02

Үерт өртсөн Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хорооны 66 айл өрхөд 21 дүгээр хороонд орших Богдын аманд газар олгон, гэрчилгээг нь шууд олгохоор болжээ.Үерт өртсөн иргэдийн хувьд цахилгаан,сургууль, нийтийн тээврийн асуудал шийдэгдээгүй, дугуй тавьж, тэмдэгжүүлсэн байгаа талаар тодруулсан. Цахилгаан түгээх сүлжээ компаниас тус байршилд шинээр эрчим хүч татахад хэдий хэмжээний хөрөнгө шаардах тооцоо судалгаа гаргаж байгаа аж. Мөн үерийн улмаас орон гэргүй болсон иргэдэд гэр, амь нас нь хохирсон иргэдийн ар гэрт орон сууц олгохоор болсон байна.

Шинэ мэдээ