Н.ЦЭРЭНБАТ:МОНГОЛЧУУДЫН БАЙГАЛИА ХАМГААЛАХ УЛАМЖЛАЛ, УХАМСРЫГ СЭРЭЭХ ХЭРЭГТЭЙ
БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат Монголын бурхан шашны хийдүүдийн тэргүүнийг хүлээн авч уулзаж, байгаль орчноо хамгаалахад ард иргэдийг уриалахад хамтарч ажиллахыг хүслээ. Уулзалтад Гандантэгчэнлин хийдийн Да лам Х.Бямбажав, Зүүн хүрээ Дашчойлин хийдийн хамба лам Ч.Дамбажав, Түвдэнпэлжээлин хийдийн хамба лам Ж.Гончигсүрэн, Дэчинравжаалин хийдийн хамба лам М.Хүрэлцэнд, Жавзандамба хутагт төвийн багш, гавж Д.Нямсамбуу, Гандантэгчэнлин хийдийн Байгаль орчин хариуцсан ажилтан, Мамба дацан хийдийн ловон лам Д.Амарболд, Гандантэгчэнлин хийдийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны ажилтан Ж.Одгарьд нар хүрэлцэн ирсэн юм.
Уулзалтын эхэнд Н.Цэрэнбат сайд “Та бүхэнтэй өнөөдөр 3 шалтгааны учраас уулзаж байна. Ард иргэдээ байгаль эх дэлхийгээ хамгаалах, зан үйл үйлдэж байгаа нэрээр бохирдуулахгүй байх уриалгыг та бүхэн маань олон нийтэд хэлж, ойлгуулах хэрэгтэй байна. Би саяхан хөдөө явахдаа байгаль хамгаалагч нартайгаа овоо цэвэрлэлээ. Алслагдмал бараг хүн очддоггүй гэсэн овоон дээрх бүтэн мөнгийг цуглуулахад 19 000 төгрөг, урагдсан нь 32 000 төгрөг болж байна билээ. Байгаль хамгаалагчид маань иргэдийн сүсэг бишрэлдээ зориулсан хадагнаас эхлээд ууц, сүүний хайрцаг зэргийг баяр болгоны дараа цэвэрлэж байгаа тухай хэлсэн. Тиймээс бид иргэдийг зан үйл үйлдэхдээ ядахдаа хог бүү тариач гэж уриалах хэрэгтэй байна. Нөгөөтэйгүүр, бурхан шашны өв соёлыг тээсэн түүхэн дурсгалт газруудын хамгаалалт муу байгаатай холбогдуулан нэгдсэн тоог гаргаж, шашны аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хамтарч ажиллаач гэж хүсэж байна. Монголын бурхан шашны хийдүүдийн тэргүүнүүдийг хамруулж 4 дүгээр сард уулзан, монголчуудын байгаль эх дэлхийгээ хамгаалдаг байсан уламжлал, ухамсрыг сэргээх, шашин дагасан аялал жуулчлалыг хөгжүүлэх ажлыг хийхээр төлөвлөж байгаа. Та бүхнийг надтай хамтарч ажиллана гэдэгт бүрэн итгэлтэй байна” хэмээсэн юм.
Шинэ мэдээ
-
Дэлхийн хамгийн том онгоцны сүйрэл
2023-09-27
-
Генералыг тойрсон маргаан
2023-09-27
-
Цочир хүйтэрч, нойтон цас орно
2023-09-27
-
Үзэсгэлэнт газруудаар аялахдаа хад хавцлаас унахаас болгоомжил
2023-09-27
-
Улаанбаатар түншлэл-2023″ олон улсын үзэсгэлэн яармаг болно.
2023-09-27
-
Яармагийн шугам сүлжээ тавьсан компаниудыг хар жагсаалтад оруулна
2023-09-27
-
Монголын эмэгтэй баг Йорданы багтай өрсөлдөнө.
2023-09-27
-
“Алтан намар 2023” өргөтгөсөн худалдаа гарлаа.
2023-09-27
-
Европ, Хятадын цахилгаан автомашиныг шалгаж байна
2023-09-19
-
Хоёр өнцөг: Дундаж цалин өссөн, өсөөгүй
2023-09-19
-
Пригожинийн хувь заяаг битүүмжилсэн байж магадгүй
2023-09-19
-
Жагсаалтад бичигдэх нэр дэвшигчдийн 24 нь эмэгтэй байна
2023-09-19
-
Тээврийн хэрэгслийнхээ гэрчилгээг шууд шилжүүлж болно
2023-09-19
-
Хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө
2023-09-19
-
Уулаараа нойтон цас орно.
2023-09-19
-
“Гэгээ муза”-гийн шилдгүүд тодорлоо
2023-09-19
-
Орос, Солонгост хэрхэн туслав?
2023-09-18
-
Шуурганд өртсөн 300,000 хүүхэд хоол тэжээлийн дутагдалд орж байна.
2023-09-18
-
Агаараас эрэн хайх, аврах ангийнхан 120 хүний амийг аварчээ
2023-09-18
-
Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ эхэллээ.
2023-09-18
-
Уран бичлэгийн уралдаан зохион байгуулагдлаа
2023-09-18
-
“Эрдэнэт үйлдвэр” -ийн ажилчид ажил хаялтаа зогсоожээ
2023-09-18
-
52 байршлын тоглоомын талбайг тохижуулж байна
2023-09-18
-
16 чиглэлд богино эргэлт нэвтрүүлэхээр төлөвлөжээ
2023-09-18
-
Крымийг хамгаалалтгүй болгох түлхүүр
2023-09-15
-
Ливийн үер сүйрэл дагуулав
2023-09-15
-
Үндэсний номын баяр үргэлжилж байна.
2023-09-15
-
“Гэгээн муза”наадам 17 дахь жилдээ зохион байгуулагдана
2023-09-15
-
Тэгш сондгойгоор зорчихгүй
2023-09-15
-
Оюутнууд нийтийн тээврийн хэрэгслээр сард 44 удаа хөнгөлөлттэй зорчдог.
2023-09-15