ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗРЫН ТАЛААР “ГОО МОНГОЛ” ЦУВРАЛ КОМИК НОМЫГ БҮТЭЭЛЭЭ

access_time 2018-02-06 20:19

Хүүхэд багачууддаа байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалахыг уриалахын зэрэгцээ Монгол улсын Улсын тусгай хамгаалалттай газруудын биологийн төрөл зүйлүүд болон газар нутгийн онцлог, ховордсон ан амьтан, түүх соёл, ёс заншил зэргийг сурталчилан таниулах зорилгоор “Гоо Монгол” хүүхдийн цуврал комик номыг бүтээж байна.

Энэхүү ном нь 20 цуврал гарахаас гадна гар утсанд суурилсан аппликэйшн бүхий хөдөлгөөнт онлайн ном, цахим хуудсаар хүүхэд багачуудад хүрнэ.

Гоо Монгол комик номын 1-р дэвтэр нь Хөвсгөл нуурын БЦГ-аар хийгдэж, ТХГ-ын цахим номын сан /http://ebook.mpa.gov.mn/i/2061/-д тавигдаад байна.

Харин 2-р дэвтэр нь Говийн их ДЦГ-уудаар аялах юм.

Цаашид комик номыг ерөнхий боловсролын сургуулиудаар түгээж, экологийн боловсрол олгохоор төлөвлөж байна.

Шинэ мэдээ