БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧИД, ЛАМ НАР БАЙГАЛИА БОХИРДУУЛАХГҮЙ БАЙХЫГ ИРГЭДДЭЭ УРИАЛЖ БАЙНА

access_time 2018-02-08 20:16

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат Монголын бурхан шашны хийдийн тэргүүнүүдийг хүлээн авч уулзан, монголчуудын хувьд мартагдсан ухамсар болоод байгаа байгалиа хамгаалах үйлсийг сэргээхэд уриалж хамтарч ажиллахыг хүссэн. Монголын бурхан шашны хийдийн тэргүүнүүд түүний санаачилгыг дэмжиж, монголчуудыг уул, усаа тахихдаа байгаль эх дэлхийгээ бүү бохирдуулаач гэдэг уриалгыг гаргаад байгаа. Энэ хүрээнд лам нар буруу тахисан овоог цэгцэлж, цэвэрлэх ажлыг байгаль хамгаалагчидтай хамтран хийхээр болсон юм. Тэгвэл өнөөдөр Богдхан уулын дархан цаазат газрын байгаль хамгаалагч нар, Гандантэгчэнлин хийдийн лам нартай хамтран Хийморийн овоог цэвэрлэж, олон түмэндээ уриалга хүргүүллээ.

Шинэ мэдээ