Олон улсын мото фестиваль зохион байгуулагдана

access_time 2023-06-07 11:58

 

“Талын салхи” олон улсын мото фестивалийг Д.Сүхбаатарын талбайд энэ сарын 10-нд зохион байгуулна. Энэ удаагийн мото наадамд 21 аймгийн спорт клуб болон ОХУ, БНХАУ, БНСУ-аас 170 гаруй мото сонирхогч хүрэлцэн ирж оролцох юм.

Мото наадамд оролцогчид Д.Сүхбаатарын талбайд 12 цагт цуглаж, 16 цагт хөдлөн, “Сүхбаатарын талбай-Баруун 4 зам-Тэнгис кино театр-Сансарын туннель-Зүүн 4 зам-Сүхбаатарын талбай-120 мянгат-Буянт-Ухаа тойрог-Чингисийн хүрээ цогцолбор” гэх маршрутаар нийт 28.2 км явна. Мото наадам Чингисийн хүрээ цогцолборт үргэлжилж, энтертайнмент шоу болох юм.

Оройн шоунд A-Sound, Bulsara, The Compass, The Cloud, Goc, Morningstar, Vagabond, Galtman, Hopbeat, Funk X зэрэг хамтлаг, уран бүтээлчид болон Ginijn, Mrs M, Don dior, Limit king, Rookie, Wolfizm, Bekatrina, Gvnsor, Mara, 290, Monk, Youngsub, Hopbeat, Swaggy, Mendy, Anar зэрэг артистууд оролцож, уран бүтээлээ толилуулж, үдэш нь DJ шоу болно.

Шинэ мэдээ