Зөвшөөрөлгүй оршуулсан шарилыг нүүлгэн шилжүүлнэ

access_time 2023-06-07 11:56

Нийслэлийн суурьшлын болон ногоон бүсэд зөвшөөрөлгүй оршуулсан шарилыг нүүлгэн шилжүүлэх ажлыг 4 дэх жилдээ зохион байгуулж байна.2023 онд Баянзүрх дүүргийн 33-р хороо, Гачуурт тосгон, Баяндөхөм орчмын ногоон бүсэд байгаа 200 талийгаачийн шарилыг нүүлгэн шилжүүлнэ. Иймд Баянзүрх дүүрэг, 33-р хороо, Баяндөхөм (25-р гудамжны ард) байршилд талийгаач нь байгаа иргэн 2023 оны 6 дугаар сарын 2-ны өдрөөс 7 дугаар сарын 2-ны өдрийн дотор Баянзүрх дүүрэг, Дүнжингарав худалдааны төвд байрлах Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны таниулах хэсэг Улаанбаатар буян компанийн байранд ирж дэлгэрэнгүй мэдээллийг авч, хамтран ажиллахыг хүсье.

Холбоо барих утас: 72100101 Мэдэгдэлд заасан хугацаанд ар гэр нь холбоо тогтоогоогүй тохиолдолд холбогдох зан үйлийг гүйцэтгэн чандарлаж, чандрыг Самбалхүндэв (Далан давхар)-ын оршуулгын газар дахь нийтийн Суваргад залах юм байна.

Шинэ мэдээ