Сонгуулийг холимог тогтолцоогоор явуулж, 126 гишүүнтэй байхаар тохиролцжээ

access_time 2023-06-06 12:36

Наадмаас өмнө УИХ-ын сонгуулийн тухай хууль, Улс төрийн намын тухай хууль, Боловсролын багц хууль, Нийгмийн даатгалын багц хууль, Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай буюу төсвийн тодотголыг хэлэлцэхээр болжээ. Энэ ажлын хүрээнд УИХ-ын сонгуулийн тухай хуулийг зургадугаар сарын 23-наас өмнө хэлэлцэж сонгуулийг холимог тогтолцоогоор 126 гишүүнтэйгээр батлахаар УИХ дахь намууд хэлэлцэн тохирсон байна. УИХ-ын 76 гишүүн дээр хоёр гишүүн нэмж, 48 гишүүнийг жагсаалтаар оруулж ирнэ. Жагсалтаад орох гишүүд нэр цэвэр шинэ гишүүд байх бол хуучин гишүүд тойрогт өрсөлдөнө гэж улстөрчид таамаглаж эхэлсэн. Гэхдээ иргэд олон нийтийн итгэлийг алдсан гишүүдийг сонгохгүй гэсэн санал асуулгын дүн гарсан байна.

Шинэ мэдээ