“ЗӨВ ШИЙДЭЛ” ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗРУУДАД СТАНДАРТЫН АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖ АШИГЛАНА
Улаанбаатар хот урд хаяагаараа дэлхийн хамгийн эртний дархан цаазат Богдхан уултайгаа айлсаж оршдог. Дархан газартаа нийслэлчүүд аялж амрах зориулалтаар ам болгонд нь шахуу хана дугуйлж, тоосго өрж төвхнөөд авсан. Ингэж эзэмшилтэй болгох нь байгаль орчноо хамгаалах, ашиглагч нь хамгаалагч байх нэг арга мөн. Гэхдээ нэг асуудал бий.
Тэнд төвлөрсөн дэд бүтэц үгүй. Тиймээс бохироо дархан газрынхаа хөрсөнд чимээгүйхэн шингээгээд байх уу гэдэг нь шийдэл хүлээсэн асуулт. Жишээ болгож байгаа нь Богдхан уул болохоос энэ бол улсын тусгай хамгаалалттай газар нутгууд, Улаанбаатарын эргэн тойрон дахь гэр хороолол, зуслангийн бүсийн нийтлэг бэрхшээл. Энэ бол бодит байдал.
Гэхдээ БОАЖЯ-аас энэ асуудалд анхаарал хандуулж, түрүүчээсээ тодорхой шийдэл гаргаад явж байгаа нь сайн мэдээ. Тодруулбал, 2018 оны 06 дугаар сарын 1-ээс эхлэн Тусгай хамгаалалттай газарт стандартын бус ариун цэврийн байгууламж ашиглахыг хориглосон шийдвэр гаргаад байгаа юм. Стандартын бус ариун цэврийн байгууламж гэдэг нь өнөөгийн хэрэглэж байгаа модон жорлонгууд гэсэн үг. Ийм стандартын бус ариун цэврийн байгууламжаас татгалзах шийдвэрийг өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас эхлэн гаргаж нийдтээ таван ч удаагийн зөвлөмж, албан бичгийг Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаадад хүргүүлээд байна.
Энэ шийдвэрийн хүрээнд Монгол нутгийн тусгай хамгаалалттай бүх газар нутагт ариун цэврийн цэврийн байгууламжийг стандарттай болгож, ингэснээр хөрсний бохирдлоос сэргийлэх таатай боломж бүрдэж байна.
Стандартын ариун цэврийн байгууламж хэд хэдэн давуу талтай. Эдгээрээс хамгийн чухал нь хөрсний бохирдлоос сэргийлнэ. Нэг үгээр хэлбэл бохир хөрс усанд нэвчихгүй, дүүрэхээр нь соруулдаг. Ийм стандартын ариун цэврийн байгууламжийн хэд хэдэн шийдэл байдаг.
Тухайлбал:
-Бохир хөрсөнд шингэхээс хамгаалсан доторлогоотой соруулдаг жорлон.
-Өтгөн шингэнийг ялгаж салгаж хуурайшуулдаг технологи бас байна. Энэ нь өөрөө байгальд ээлтэй технологи юм.
-Зөөврийн буюу шилжүүлэх ариун цэврийн байгууламж гэж байна.
-Агааржуулагчтай, сайжруулсан ариун цэврийн байгууламж.
Эдгээрийн аль нь ч байлаа гэсэн хөрсний бохирдлоос хамгаалах ач холбогдолтой, орчин үеийн шинэлэг шийдэл юм.
БОАЖЯ-аас гаргасан дээрхи шйдвэр ирэх 6 дугаар сарын 1-ээс хэрэгжиж эхлэх бөгөөд улсын тусгай хамгаалаттай газар нутагт үйл ажиллагаа эрхэлж байгаа иргэн, аж ахуйн нэгжүүд стандартын шаардлага хангасан ариун цэврийн байгууламж ашиглаж эхлэх учиртай. Хэрэв энэ шаардлагыг хангаагүй бол тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авах юм.
Шинэ мэдээ
-
Европ, Хятадын цахилгаан автомашиныг шалгаж байна
2023-09-19
-
Хоёр өнцөг: Дундаж цалин өссөн, өсөөгүй
2023-09-19
-
Пригожинийн хувь заяаг битүүмжилсэн байж магадгүй
2023-09-19
-
Жагсаалтад бичигдэх нэр дэвшигчдийн 24 нь эмэгтэй байна
2023-09-19
-
Тээврийн хэрэгслийнхээ гэрчилгээг шууд шилжүүлж болно
2023-09-19
-
Хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө
2023-09-19
-
Уулаараа нойтон цас орно.
2023-09-19
-
“Гэгээ муза”-гийн шилдгүүд тодорлоо
2023-09-19
-
Орос, Солонгост хэрхэн туслав?
2023-09-18
-
Шуурганд өртсөн 300,000 хүүхэд хоол тэжээлийн дутагдалд орж байна.
2023-09-18
-
Агаараас эрэн хайх, аврах ангийнхан 120 хүний амийг аварчээ
2023-09-18
-
Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ эхэллээ.
2023-09-18
-
Уран бичлэгийн уралдаан зохион байгуулагдлаа
2023-09-18
-
“Эрдэнэт үйлдвэр” -ийн ажилчид ажил хаялтаа зогсоожээ
2023-09-18
-
52 байршлын тоглоомын талбайг тохижуулж байна
2023-09-18
-
16 чиглэлд богино эргэлт нэвтрүүлэхээр төлөвлөжээ
2023-09-18
-
Крымийг хамгаалалтгүй болгох түлхүүр
2023-09-15
-
Ливийн үер сүйрэл дагуулав
2023-09-15
-
Үндэсний номын баяр үргэлжилж байна.
2023-09-15
-
“Гэгээн муза”наадам 17 дахь жилдээ зохион байгуулагдана
2023-09-15
-
Тэгш сондгойгоор зорчихгүй
2023-09-15
-
Оюутнууд нийтийн тээврийн хэрэгслээр сард 44 удаа хөнгөлөлттэй зорчдог.
2023-09-15
-
Хоёр өнцөг:Эрдэнэт үйлдвэрийнхэн ажил хаях хэмжээнд хүрсэн, хүрээгүй
2023-09-15
-
Нийт 470 иргэний аюулгүй байдлыг хангаж, 32 автомашиныг татаж гаргажээ
2023-09-15
-
Ким Чен Ун ОХУ-ыг зорих галт тэргэнд явж байгаа юу?
2023-09-12
-
Хятадын iphone гар утсанд тавьсан хориг дагасан болгоомжлол
2023-09-12
-
Ипотекийн зээл авсан 115 мянган иргэний эрхийг хамгаалжээ
2023-09-12
-
Завьт эргүүл 2306 иргэний аюулгүй байдлыг хангажээ
2023-09-12
-
12 мянган метр хашааг 950 сая төгрөгөөр хийжээ
2023-09-12
-
ТЭЦ 4-ийн гүүрэн байгууламж ирэх сард ашиглалтад орно
2023-09-12