“Гэгээн муза-17” олон улсын театрын наадам есдүгээр сард болно

access_time 2023-06-05 08:47

“Гэгээн муза-17” олон улсын театрын наадмыг ирэх есдүгээр сарын 7-17-нд зохион байгуулах гэж байна
“Энэ удаагийн наадамд 22 орны 33 бүтээл ирсэн. Эдгээр бүтээлийг шүүгчид бүтэн бичлэгээр нь үзээд, найман орны бүтээлийг хоёрдугаар шатанд шалгаруулсан. Шүүгчдийн бүрэлдэхүүнд олон улсын нэр хүндтэй дөрвөн шүүгч зочин шүүгчээр оролцож байгаа. Тодруулбал, Хонконгийн Театрын урлагийн сургуулийн багш, жүжгийн зохиолч Жанис Пун, Япон Улсын Токио дахь “D’UOMA ex machina” театрын үүсгэн байгуулагч, найруулагч, судлаач Какумуту Ацуши, Словени Улсын Любляна Младинско театрын уран сайхны удирдагч, жүжгийн зохиолч Татьяана Ажман, Гүрж Улсын тайзны урлаг судлалын ухааны доктор, профессор Леван Хетагури нар ажиллаж байгаа юм.

Шинэ мэдээ