Барилдах үедээ ёс зүйгүй үйлдэл гаргасан бөхчүүдэд хариуцлага тооцжээ

access_time 2023-05-31 11:50

Монголын Үндэсний Бөхийн Холбооны тэргүүлэгч гишүүдийн хуралдаанаар улсын харцага Ш.Уламбаяр, Төв аймгийн Баянцагаан сумын заан М.Баасан арилдах эрхийг нэг сарын хугацаагаар түдгэлзүүлэх,Увс аймгийн Малчин сумын харьяат, аймгийн заан Т.Батсүрэн, Увс аймгийн Зүүнговь сумын харьяат, аймгийн начин Д.Урианхайн барилдах эрхийг нэг жилийн хугацаагаар хасах,Ховд аймгийн Үенч сумын харьяат, сумын заан Б.Мөнх-Эрдэнийн барилдах эрхийг хоёр жилийн хугацаагаар хасах шийдвэр гаргажээ.Шийдвэр гаргах үндэслэлээ Монгол бөхийн дүрмийг зөрчин барилдах үедээ ёс зүйгүй үйлдэл гаргасан гэсэн тайлбар хийсэн. Мөн Увс аймгийн Малчин сумын харьяат, аймгийн арслан Т.Сүрэнжавыг МҮБХ-ны “Барилдаанд өмсгөл шалгагч”-аар ажиллах эрхийг түдгэлзүүлж, 1,5 жилийн хугацаагаар хасах шийдвэрүүдийг гаргажээ.

Шинэ мэдээ