УИХ-ын гишүүдийн тоог 126 болгоно гэв

access_time 2023-05-31 11:42

Сонгуулийн тогтолцооны талаар МАН-ын бүлэг хэлэлцээд 78 нь мажоритар системээр, 48 пропорционалиар явна. Нийт 126 гишүүнтэй байна. УИХ-ын байнгын хороонд бүлгийн нэгдсэн байр сууриа хадгална гэж тогтжээ. Иргэд гишүүдийн тоог нэмэхийг дэмжихгүй байгаа ч 1992 онд шинэ Үндсэн хууль батлахад хоёр сая хүн амтай байсан. Нэг гишүүнд 27 мянган иргэн ногдож байсан. Өнөөдөр гурван сая хүнтэй. Нэг тойрогт 27 мянган хүн байна гэж үзэхээр 125.9 болж байна. Намын зүгээс жагсаалтад байгаа хүмүүсээ нэр цэвэр байхад анхаарна гэжээ.

Шинэ мэдээ