Хүүхдийн баяраар таван байршилд зам хаана.

access_time 2023-05-30 11:30

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр Монгол хүүхдүүд” арга хэмжээ Д.Сүхбаатарын талбайд болно. Тиймээс дараах таван чиглэлд зургаадугаар сарын 1-ний 08:00-20:00 цаг хүртэл зам хаана.
Монголын Хүүхдийн ордны уулзвараас Шангри-Ла төв хүртэл (Гэндэнгийн гудамж)
Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн уулзвараас Централ тауэрын урд уулзвар хүртэл (Их сургуулийн гудамж)
Чингис хаан музейн уулзвараас Төв шуудангийн уулзвар хүртэл (Чингисийн гудамж)
Ус, цаг уурын хүрээлэнгээс Төрийн ордны баруун талын уулзвар хүртэл (Жуулчдын гудамж)
“Галлериа” худалдааны төвөөс Спортын төв ордон хүртэл (Амарын гудамж)

Шинэ мэдээ