Далайчдыг алуурчин халимуудаас өөрсдийгөө хамгаалахыг зөвлөжээ

access_time 2023-05-29 10:34

Их Британийн далайчдыг Гибралтарын хоолойд завь руу олон зуун халдлага үйлдсэн алуурчин халимуудаас хамгаалахын тулд дарвуулт онгоцондоо ууттай элс авч явахыг зөвлөсөн байна. 2020 онд Испани, Португалийн хоолойд халимууд халдлага үйлдснээс хойш 250 гаруй дарвуулт онгоц эвдэрч, гурван хөлөг живсэн байна.Голдуу махчин халимууд завины жолоог мөргөж сүйрүүлдэг. Гибралтарын эргийн ойролцоох Цагаан Гладис гэгддэг орка алуурчин халим байдаг. Далайчид жолооны эргэн тойронд ус руу элс цацах нь оркагийн дууны аппаратыг төөрөгдүүлж, дайралтын үеэр завийг хөдөлгөдөг гэж зөвлөсөн. Мөн хөлөг онгоцны тавцан дээр тогоо, таваг цохихтой хослуулан хэрэглэвэл үр дүнд байдаг аж.Зарим судлаачид энэхүү дайралтуудыг Цагаан Гладисын гэмтлийн өшөө авалт гэж үздэг.

Шинэ мэдээ