Вирусээр үүсгэгддэг салхин цэцэг болон гар, хөл, амны өвчин нэмэгдэж байна.

access_time 2023-05-29 10:31

Вирусээр үүсгэгддэг салхин цэцэг болон гар, хөл, амны өвчин 0-4 нас, салхин цэцэг 5-9 насны хүүхдүүдийн дунд хамгийн их бүртгэгдэж байна. Энэ өвчнөөр өвдсөн хүүхдүүдийн 80-90 хувь нь хөнгөн хэлбэрээр гэрийн хяналтад эмчлэгдэж байгаа ч 10-15 хувь нь хүндэрч байгаа тул цэврүүтэй, халууралттай халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Тиймээс хүүхдүүдийн асаргаа, сувилгааг сайжруулан өдөр бүр усанд оруулан, бүлээн шингэн зүйл ойрхон өгөх, амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэх , шүдний сойз, уруулын будаг дамжуулж хэрэглэхгүй байх, гараа угаахыг эмч нар зөвлөж байна.

Шинэ мэдээ