Өнөөдөр хүүхдүүдийг улаанбурхан, гахай хавдар, улаануудын эсрэг вакцинд хамруулна.

access_time 2023-05-29 10:29

Улаанбурхан, гахай хавдар, улаануудын эсрэг вакцины бүрэн тунгаас хоцорсон 69 мянга 163 хүүхэд улсын хэмжээнд байгаа. Дархлаажуулалтад хамрагдаагүй найм хүртэлх насны хүүхдийг нэр сарын зайтай хоёр удаа вакцин хамруулна. Өнөөдөр өрх, сумын эрүүл мэндийн төв, цэцэрлэг, сургууль дээр 10 сартайгаас найман настай бүх хүүхдийг вакцинд хамруулах юм. Мөн 7-15 насны хүүхдийг нэг удаа дархлаажуулахыг эмч нар зөвлөж байна.

Шинэ мэдээ