Бизнесийнхээ түүхээр зээл авах, хөрөнгө оруулалт татах боломжийг бүрдүүлнэ

access_time 2023-05-26 12:01

Нийслэлийн хэмжээнд жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхэлж байгаа 678 мянган иргэн, 43 мянган аж ахуйн нэгжийнхээ мэдээллийг өөрсдийнх нь зөвшөөрлийн дагуу цахим платформ дээр нэгтгэн нэг жилийн хугацаанд сегментчилнэ.Үүний үр дүнд аль салбарын ямар бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд гаргах боломжтой вэ, ямар чиглэлд дижитал хэрэглээг нэвтрүүлснээр эдийн засгийн үр өгөөжтэй байх вэ, хүний нөөцийг хэрхэн чадавхжуулах вэ гэдгийг тодорхойлох юм. Энэ платформ ашиглалтад орсноор жижиг, дунд үйлдвэрлэгчдийн үйл ажиллагааг дэмжих, тэдэнд хэрэгтэй үйлчилгээг хүргэх, цаашлаад бизнесийнхээ түүхээр зээл авах, хөрөнгө оруулалт татах зэрэг үйл явц илүү хялбар болох юм хэмээв.

Шинэ мэдээ