Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл технологийн парк” их наяд хүртэлх төгрөгийг төсөвт бүрдүүлнэ

access_time 2023-05-25 12:17

Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл технологийн парк” ОНӨТҮГ-ыг “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” НӨААТҮГ байгаль орчинд ээлтэй мал аж ахуй, газар тариалан, тээвэр, логистик, худалдааны төв, агуулахын аж ахуй, бизнес инкубатор, үйлдвэрийн сургалтын төв, хөнгөн үйлдвэр, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, судалгаа, үнэлгээ зэрэг өргөн хүрээнд үйл ажиллагаа явуулна.
Тус паркийг ашиглалтад оруулан төслийг хэрэгжүүлснээр үйлдвэрүүдийг нүүлгэн шилжүүлж, одоогийн байгаа бохирдсон газрыг нөхөн сэргээж, дахин төлөвлөлт хийн, үйлдвэрүүдийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх ач холбогдолтой. Түүнчлэн жилд хонь, ямааны арьс дөрвөн сая, үхрийн шир 400 мянга, адууны шир 200 мянга, тэмээний шир 15 мянга, нийт 4.6 сая арьс, шир боловсруулах боломж бүрдэнэ. Мөн 3.6 мянган тонн завод ноос, 1.2 мянган тонн завод ноолуур боловсруулах боломжтой бөгөөд нэг их наяд хүртэлх төгрөгийг төсөвт бүрдүүлэх эдийн засгийн боломж бүрдэх юм.

Шинэ мэдээ