Зургаан зорчигчтой автомашин нуурын усанд осолджээ

access_time 2018-04-26 13:57

Хөвсгөл аймгийн  Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны “Хүслийн хад” хэмээх  газар Ханх сумаас Мөрөн сумын чиглэлд Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр зорчиж явсан 6 зорчигчтой автомашин нуурын усанд осолдсон тухай дуудлагаар өчигдөр аймгийн ОБГ-ын ажилтнууд газар дээр нь ажиллав.
Мөсөнд цөмөрсөн  автомашинд зорчиж явсан Ханх сумын харьяат иргэн Г /30 настай, эрэгтэй/, О /15 настай, эрэгтэй/ нар эсэн мэнд, бусад дөрвөн иргэн нь  осолдсон байдалтай олджээ. ОБЕГ-ын Аврах тусгай ангийн Эрэн хайх салбар, Хөвсгөл, Орхон аймгийн Онцгой байдлын газрын 27 алба хаагч, Цагдаагийн газрын 3, орон нутгийн иргэд нийт  34 хүн, техник хэрэгсэлтэйгээ ажиллаж, өнөө өглөөний 07:50 минутад осолдсон иргэдийн цогцсыг гарган, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ. Аврагчид осолдсон иргэдийн цогцсыг хуурай  эргээс 1300 метрийн  зайд, нуурын  15 метрийн гүнээс гарган авсан хэмээн ОБЕГ-аас мэдээлэв.

 

Шинэ мэдээ